Сүлжээний Холболтын Асуудлуудыг засварлах
Хэрэв та бүтээгдэхүүнийг ашиглаж байхдаа доорх аливаа асуудалтай тулгарвал, дараахыг шалгана уу: Бүтээгдэхүүнд ямар ч асуудал байхгүй байж болно.
Утасгүй сүлжээнд холбогдохоос өмнө холбох Wi-Fi төхөөрөмжийн нэр ба нууц үгийг шалгана уу.
Та доор харуулсанчлан сүлжээний холболтын төлөвийг шалгаж болно.
ТВ-ын сүлжээний холболт тасарлааТВ-ын сүлжээний холболт тасарлаа
Х ТВ-ийн хажууд гарч ирэх үед
ТВ эсвэл AP (Роүтер) шалга.
ТВ, AP (Роүтер) болон кабелийн модемийн холболтын төлөвийг шалга.
Дараах дарааллаар унтрааж, асаа;
1. Кабелын модемоо унтрааж, буцаж асаан төхөөрөмжийг дахин тохирохыг хүлээх.
2. Утастай/утасгүй роутерыг унтрааж, буцаж асаан төхөөрөмжийг дахин тохирохыг хүлээх.
3. ТВ-г унтрааж, асаа.
Хэрэв та утастай LAN холболт хийхийг хүсэж байвал IP хаягаа роутерээс зөв хүлээж авах боломжтой эсэхийг шалгана уу. Хэрэв та сүлжээгээ гараар тохируулж байгаа бол бүх тохиргоонууд зөв эсэхийг шалгана уу.
Хэрэв та утасгүй холболт үүсгэхийг хүсэж байгаа бол дараах цэгүүдийг мөн шалгана уу.
① Роутернийхээ SSID (сувгийн нэр) эсвэл утасгүй сувгийг тохируулна уу.
② Роутернийхээ хамгаалалтын түлхүүрийг тохируулна уу.
Хэрэв та энэ тохиргоог дуусгах боломжгүй бол роутерийн хэрэглэгчийн гарын авлага ба Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчийнхээ зааврыг харна уу. Хэрэв та одоо ч гэсэн тохиргоо үүсгэх боломжгүй байгаа бол роутернийхээ үйлдвэрлэгч эсвэл Интернет үйлчилгээ үзүүлэгчээс зөвлөгөө аваарай.
Хэрэв та статик IP ашиглаж байгаа бол, IP-г шууд оруул.
Гарцын сүлжээний холболт тасарлааГарцын сүлжээний холболт тасарлаа
Х Гарцын хажууд гарч ирэх үед
AP (Роүтер)-ийг шалга эсвэл Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчтэйгээ холбогдоно уу.
Роутер/кабелын модемыг хананы залгуураас салгаад, 10 секунд хүлээгээд дахин холбо.
AP (Роүтер) эсвэл кабелийн модемийг таниул (дахин тохируул).
AP (Роүтер)-ийн үйлдвэрлэгчийн вэбсайтыг шалгаж таны роүтер дээр хамгийн сүүлийн үеийн микро програмын хувилбарыг суулгасан эсэхийг нягтална уу.
Хэрэв та энэ тохиргоог дуусгах боломжгүй бол роутерийн хэрэглэгчийн гарын авлага ба Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчийнхээ зааврыг харна уу. Хэрэв та одоо ч гэсэн тохиргоо үүсгэх боломжгүй байгаа бол роутернийхээ үйлдвэрлэгч эсвэл Интернет үйлчилгээ үзүүлэгчээс зөвлөгөө аваарай.
DNS сүлжээний холболт тасарлааDNS сүлжээний холболт тасарлаа
Х DNS-ийн хажууд гарч ирэх үед
AP (Роүтер)-ийг шалга эсвэл Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчтэйгээ холбогдоно уу.
Роутер/кабелын модемыг хананы залгуураас салгаад, 10 секунд хүлээгээд дахин холбо.
AP (Роүтер) эсвэл кабелийн модемийг таниул (дахин тохируул).
ТВ/AP (Роүтер)-ийн MAC хаягийг Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдээ бүртгүүлсэн эсэхийг шалга. (Сүлжээний төлөвийн цонхны хэсэгт харагдах MAC хаягийг интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдээ бүртгүүлэх ёстой.)