Утасгүй чанга яригч ашиглах
ТохиргооТохиргоо Бүх тохиргооны дүрсБүх тохиргооны дүрс Дуу Дуу гаралт Утасгүй чанга яригч ашиглах
Bluetooth төхөөрөмж
ТВ дууг илүү тохиромжтой болгохын тулд Bluetooth аудио төхөөрөмжийг утасгүй холбоно уу.
Төхөөрөмжийг хэрхэн холбох, ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд Bluetooth аудио төхөөрөмжийн зааврыг үзнэ үү.
  • Аль нэгийг нь холбохын тулд ТӨХӨӨРӨМЖИЙН ЖАГСААЛТТӨХӨӨРӨМЖИЙН ЖАГСААЛТ-г дарж холбогдсон төхөөрөмжүүд эсвэл холбогдож болох төхөөрөмжүүдийг хар.
  • Зарим Bluetooth төхөөрөмжүүдийн хувьд төхөөрөмжийн дууны түвшнийг холболтын жагсаалтаас сонгож удирдах боломжтой.
  • LG Sound Sync төхөөрөмжүүд таныг ТВ-г асаахад сүүлд хэрэглэсэн төхөөрөмжүүдтэй автоматаар холбогдох гэж оролдоно.
  • LG Sound Sync-ийг дэмждэг LG аудио төхөөрөмжийг холбохдоо тухайн төхөөрөмжийн LG TV буюу LG Sound Sync горимыг ашиглан холбохыг зөвлөж байна.
Зарим загвар дэмжигдэхгүй байж болно.
Bluetooth-р гаргаж болох аудионы кодек нь SBC/aptXTM.
Хэрэв төхөөрөмж холбогдохгүй байвал, холбох төхөөрөмжийн тэжээлийг шалгаж, аудио төхөөрөмж зохих ёсоор ажиллаж байгаа эсэхийг шалга.
Bluetooth төхөөрөмжийн төрлөөс хамааран төхөөрөмж зөв холбогдохгүй байж болно эсвэл дуу, дүрс нь зөрөх зэрэг хэвийн бус байдал тохиолдож болно.
Дараах тохиолдолд дуу нь гацах буюу дууны чанар нь муудаж болно:
Хэрвээ Зураг Горим сонгох-г Тоглоом оновчлогч дээр, Дуу гаралт-г Bluetooth төхөөрөмж дээр тохируулбал Зураг Горим сонгох Стандарт руу өөрчлөгдөнө.
Хэрэв асуудал гарсаар байвал утастай холболт хийхийг зөвлөж байна. ( Оновчтой тоон HDMI (eARC/ARC) порт )
Мобайл Tөхөөрөмж
Хэрэв та LG ThinQ апп-г ухаалаг төхөөрөмж дээр суурилуулж ТВ-тэй холбовол уг төхөөрөмжийг ТВ-н чанга яригчаар ашиглах боломжтой.