Шууд бичлэг ашиглах
  1. USB оролттой HDD диск, эсвэл USB флаш дискийг USB портод холбо.
    Бичлэгээ USB оролттой HDD диск дээр хийхийг зөвлөж байна.
  2. Алсын удирдлага дээрх Бусад үйлдлүүдБусад үйлдлүүд товчийг дараад Бичих-г сонго.
Бичлэгийг дуусгахын тулд бичлэгийн үеэр удирдлага дээрх Бусад үйлдлүүдБусад үйлдлүүд товчлуурыг дарж Бичих-г сонгоно уу.

Бичлэг хийх дэлгэцБичлэг хийх дэлгэц

Бичлэг хийхэд анхаарах зүйлс:
Бичлэг хийх явцад, бичлэгийн талаар мэдээлэл харуулахыг хүсвэл Дугуй (OK) товчийг дар.
Тухайн улсаас хамааран Дугуй (OK) товчны ажиллагаа өөр өөр байж болно.
Бичлэг эхлэхээс өмнө бичлэгийн үргэлжлэх хугацааг тохируулж болно.
Хэрэв олон USB хадгалалтын төхөөрөмж холбогдсон бол сүүлийн бичсэн хадгалалтын төхөөрөмжийг автоматаар сонгоно.
USB оролттой HDD дискний хуваалтын сул зай нь 1 ГБ-аас доошгүй байна.
USB флаш дискэнд дор хаяж 4 Гбайт хэсэгчилсэн зайтай байх ёстой.
Таны USB хадгалалтын төхөөрөмжийн багтаамжаас хамааран бичиж болох хугацаа өөр өөр байж болно.
USB санах ой руу бичих анхны оролдлогын дараа ТВ нь гүйцэтгэлийн туршилтыг явуулна. Туршилт хэвийн явагдаж дууссаны дараа бичиж эхлэх.
Хэрэглэсэн контент хамгаалах технологийн улмаас бичигдсэн видеог PC эсвэл бусад загварын ТВ дээр тоглуулах боломжгүй. Түүнчлэн хэрэв ТВ-ийн видео сүлжээг сольсон бол видеог тоглуулах боломжгүй.
Бичлэг хийх явцад USB кабелийг бүү салга.
Хэрэв та бичлэг хийж байхдаа ТВ-ээ хүчээр унтраавал, бичсэн контент хадгалагдахгүй байж магадгүй. ТВ-ийг унтраахаасаа өмнө бичлэгээ зогсоож, програм бичигдсэн эсэхийг шалгавал тун сайн.
Бичих чанар USB санах ойн төхөөрөмжийн гүйцэтгэлээс шалтгаална.
Хэрвээ USB хадгалалтын төхөөрөмж гэмтэлтэй бол бичлэг зөв хийгдэхгүй байж болно.
USB төв эсвэл уртасгагч кабель ашиглахад USB төхөөрөмж огт ажиллахгүй эсвэл зөв ажиллахгүй байж магадгүй.
Хэрэв үлдэж буй санах ойн чадамж хангалтгүй бол бичлэг таслагдаж магадгүй. Бичлэгт хангалттай зай бүхий хадгалалтын төхөөрөмж ашиглахыг зөвлөж байна.
Бичлэгийн явцад та бусад сувгийг үзэх эсвэл бусад функцийг ашиглах боломжтой. Гэхдээ та холилдсон суваг бичиж байхдаа зөвхөн бичиж байгаа сувгаа болон үнэ төлбөргүй сувгуудыг ашиглах боломжтой байна.
(Зарим загвар дэмжигдэхгүй байж болно.)
Энэ тохируулах боломжтой зүйл загвараас хамаарч өөр байдаг.
Бичлэг хийх явцад зарим функц боломжгүй байж магадгүй.
Аналог нэвтрүүлгийн бичлэгийн функц зөвхөн зарим загваруудад боломжтой.
Та антены оролтын терминалаар дамжуулан үзэх нэвтрүүлгийн сувгуудыг л бичих боломжтой.
USB төхөөрөмжөөр бичих үед Bluetooth, USB оролт зохих ёсоор ажиллахгүй байж болно.
Хэрвээ бичлэгийн хугацаа 10 секундээс бага бол бичлэг хадгалагдахгүй.
Та нэг драйв дээр 600 хүртэлх тооны контентыг хадгалах боломжтой.
Зарим загвар дэмжигдэхгүй байж болно.