CI мэдээлэл
Та одоогоор холбогдсон CI-ийн талаар мэдээлэл үзэх боломжтой.
Ерөнхий
Сувгууд
CI мэдээлэл
Хэрэв та CI модуль эсвэл CAM модуль ашиглавал,
- Энэ функц нь танд зарим түгжээтэй үйлчилгээг үзэх (төлбөрт үйлчилгээ) боломж өгнө.
- Хэрэв та CI модулийг арилгавал, төлбөрт үйлчилгээг үзэх боломжгүй болно.
- CI (түгээмэл интерфэйс) функцүүд тухайн улсын өргөн нэвтрүүлгийн орчин нөхцлөөс хамааран боломжгүй байж болно.
- Модулийг CI үүрэнд хийсэн үед, та модулийн цэсэнд хандах боломжтой.
- Модуль болон ухаалаг карт худалдан авахын тулд тухайн үйлчилгээ үзүүлэгч тус бүрт ханд.
- CI модулийг хийсний дараа ТВ-ийг асаахад, Танд ямар нэгэн видео болон аудио харагдахгүй байж болно.
- CAM (Нөхцөлт хандалтын модуль) ашиглах үедээ, нэг бол DVB-CI эсвэл CI+ шаардлагуудыг бүрэн хангаж байгаа эсэхийг нягтална уу.
- CAM (Нөхцөлт хандалтын модуль)-ийн хэвийн бус ажиллагаа нь дүрсийг муу болгож магадгүй.
- Хэрэв CI+ CAM холбогдсон үед ТВ ямар ч видео, аудио харуулахгүй бол, антены/кабелийн/хиймэл дагуулын үйлчилгээний операторт хандана уу. (Зарим загвар дэмжигдэхгүй байж болно.)
- Уг зурагт Европын DVB-CI+ стандартад нийцсэн өргөн нэвтрүүлгийн төлбөртэй суваг үзэх явцад операторын CAS системд суурилсан зарим сувгийг үзэх боломжгүй болж магад.
- Хэрэв PCMCIA төрөл ба USB төрлийн модулийн хоёуланг зэрэг оруулсан бол PCMCIA төрлийн модулийг ашиглах болно.
- Хэрэв USB төрлийн модулийг оруулсан байхад өөр USB төрлийн модулийг оруулсан бол түрүүлж хийсэн модулийг ашиглах болно.